← Нүүр хуудас
Хууль эрх зүй

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 10-р сарын 2

Энэхүү нөхцөл нь Ай Ди Эм Эс Тауэр ХХК (IDMS Tower LLC, «бид»)-ийн вэбсайт хийх, онлайн дэлгүүр, автомат төлбөр, AI агент, автоматжуулалт, хостинг болон бусад үйлчилгээнд хамаарна. Төсөл бүрийн нарийвчилсан нөхцөлийг талуудын байгуулах гэрээгээр тохирно. Гэрээ болон энэ нөхцөл зөрвөл гэрээ давуу хүчинтэй.

01Үйлчилгээ

02Үнийн санал

Төсөл тооцоологч болон бусад сувгаар илгээсэн хүсэлтэд бид 24 цагийн дотор хариулж, үнийн санал гаргахыг зорьдог. Тооцоологчийн харуулах хугацаа нь ойролцоо тооцоо бөгөөд эцсийн үнэ, хугацааг гэрээгээр баталгаажуулна.

03Ажлын явц

  1. Танилцах ба хэрэгцээг тодорхойлох
  2. Үнийн санал, гэрээ
  3. Дизайн — эхний хувилбарыг танд урьдчилан харуулна
  4. Хөгжүүлэлт, туршилт
  5. Нээлт (сайт амьд болно)
  6. Засвар үйлчилгээ, хөгжүүлэлт

Гэрээнд заасан хүрээнээс гадуурх нэмэлт ажлыг тусад нь тохирно.

04Төлбөр

Төлбөрийн хэмжээ, хуваарь (урьдчилгаа, үлдэгдэл гэх мэт)-ыг гэрээгээр тохирно. Төлбөр хугацаандаа хийгдээгүй тохиолдолд бид ажлыг түр зогсоох эрхтэй.

Гуравдагч талын үйлчилгээний зардал (домэйн, төлбөрийн системийн шимтгэл, AI үйлчилгээ, сервер гэх мэт)-ыг гэрээнд өөрөөр заагаагүй бол харилцагч хариуцна.

05Оюуны өмчлөх эрх

06Хостинг ба дэмжлэг

Хостинг, засвар үйлчилгээний хугацаа, ажиллагааны түвшинг гэрээгээр тохирно. Төлөвлөгөөт засвар болон гуравдагч талын (сервер, төлбөрийн систем) тасалдлаас үүдэх түр саатлыг бид шуурхай засахыг хичээнэ.

07Харилцагчийн үүрэг

08Нууцлал

Төслийн явцад олж мэдсэн таны бизнесийн мэдээллийг бид гуравдагч этгээдэд задруулахгүй. Хувийн мэдээллийн талаар Нууцлалын бодлого-оос уншина уу.

09Хариуцлагын хязгаарлалт

Бид гуравдагч талын үйлчилгээний доголдол, харилцагчийн буруу ашиглалт, давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн хохирлыг хариуцахгүй. Бидний нийт хариуцлага тухайн гэрээний төлөгдсөн дүнгээс хэтрэхгүй.

10Гэрээ цуцлах

Талууд гэрээнд заасан журмын дагуу гэрээг цуцалж болно. Цуцлах хүртэл гүйцэтгэсэн ажлын төлбөрийг харилцагч төлнө.

11Өөрчлөлт ба холбоо барих

Энэхүү нөхцөлийг шинэчлэх үед энэ хуудсанд огноог нь тэмдэглэнэ. Маргааныг эхлээд харилцан тохиролцох замаар, шийдэгдэхгүй бол Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.

📞 9999-9520 · ✉ info@idms.mn · 📍 Хан-Уул дүүрэг, 17-р хороо, King Tower хотхон, Улаанбаатар