← Нүүр хуудас
Хууль эрх зүй

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 10-р сарын 2

Ай Ди Эм Эс Тауэр ХХК (IDMS Tower LLC, «бид», «манай») нь таны хувийн мэдээллийг хүндэтгэн хамгаалдаг. Энэхүү бодлого нь idms.mn вэбсайт, төсөл тооцоологч, AI туслах болон бидний үйлчилгээг ашиглах үед ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж, хамгаалдгийг тайлбарлана. Бид Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баримтална.

01Бидний цуглуулах мэдээлэл

Та өөрөө өгсөн мэдээлэл:

Автоматаар цуглуулагдах мэдээлэл:

Бид банкны карт, нууц үг зэрэг төлбөрийн мэдээллийг idms.mn дээр цуглуулдаггүй.

02Мэдээллийг ашиглах зорилго

Бид таны мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

03AI туслах

idms.mn дээрх AI туслах нь таны асуултад хариулж, тантай холбогдох мэдээлэл авахад тусалдаг. Мессежийг боловсруулахын тулд гуравдагч талын AI үйлчилгээ үзүүлэгч рүү дамжуулна. Чатанд банкны карт, нууц үг зэрэг эмзэг мэдээлэл бүү бичээрэй. Хэрэв та нэр, утсаа үлдээвэл бидний ажилтан тантай холбогдоно.

04Cookie ба браузерийн санах ой

Вэбсайт зөв ажиллахад шаардлагатай бага хэмжээний техникийн мэдээллийг таны хөтөчид хадгалж болно. Та хөтчийнхөө тохиргоогоор cookie-г устгах, хаах боломжтой.

05Гуравдагч талтай хуваалцах

Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээнд л дараах түнштэй мэдээлэл дамжина:

06Хадгалах хугацаа

Хүсэлт, харилцааны мэдээллийг таны асуудлыг шийдэж дуустал, гэрээ байгуулсан бол гэрээний хугацаа болон хуульд заасан хугацаанд хадгална. Шаардлагагүй болсон мэдээллийг устгана.

07Мэдээллийн аюулгүй байдал

Сайт бүхэлдээ SSL (HTTPS) шифрлэлтээр ажилладаг. Мэдээлэлд зөвхөн эрх бүхий ажилтан хандана. Интернэтээр дамжих мэдээллийг 100% аюулгүй гэж баталж чадахгүй ч бид боломжит бүх арга хэмжээг авдаг.

08Таны эрх

Хүсэлтээ info@idms.mn хаягаар илгээвэл ажлын 5 хоногт хариулна.

09Бидний хийсэн харилцагчийн сайтууд

Бид харилцагчдадаа хийж өгсөн вэбсайт, дэлгүүрийн хувьд тухайн сайтын эзэн нь хэрэглэгчдийнхээ мэдээллийг хариуцна. Тухайн сайтын нууцлалын бодлогыг тэр сайтаас уншина уу.

10Өөрчлөлт ба холбоо барих

Энэхүү бодлогыг шаардлагатай үед шинэчилж, энэ хуудсанд огноог нь тэмдэглэнэ.

📞 9999-9520 · ✉ info@idms.mn · 📍 Хан-Уул дүүрэг, 17-р хороо, King Tower хотхон, Улаанбаатар